ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Монгол Улсад халдварын тохиолдол 30483 хүрч, нийтдээ 86 хүн халдвараар нас баржээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-25

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Хэвлэл, мэдээллийн ажилтан  Б.УУГАНБАЯР "Монгол Улсад сүүлийн 24 цагт 13 мянган хүнд шинжилгээ хийхэд халдвар 1264 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 30483 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт халдвараар дөрвөн хүн нас барлаа. Ийнхүү халдварын шалтгаант нас баралт нийт 86 боллоо. Үүнээс гадна 658 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 15403 боллоо. Халдвар авсан хүмүүсийн  50 хувь эдгэрсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 4457, гэрийн хяналтад 8154 иргэн эмчлүүлж байна. Сүүлийн долоо хоногт өдөр бүр нас баралт бүртгэгдсэн. Тодруулбал, cүүлийн 24 цагийн байдлаар, 70, 68, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа" гэв.