Эрүүл мэндийн яамнаас халдварын талаарх мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр “Өчигдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээнээс нийт 856 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 31,339 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт халдвараар хоёр хүн нас барлаа. Мөн 1060 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16815 боллоо. Улаанбаатар хотод 744 хүн шинээр, орон нутагт 112 хүн шинээр халдвар авлаа.
Одоогоор 4451 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2574 хүн нь хөнгөн, 1441 нь хүндэвтэр, 335 нь хүнд, 81 нь маш хүнд байна. Эмнэлэг болон гэртээ нийтдээ 12216 хүн эмчлүүлж байна. Харин эмнэлэгт шилжүүлэх эсэхийг нь шийдэх 2211 хүн дээр тандалт судалгааны баг ажиллаж байна” гэв.