ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Цогтгэрэл: АН ямар нэг гадны компанитай гэрээ хийсэн зүйл огт байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-26

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн зарим асуудал болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл өглөө. АН хуулийн болон намын дүрмийн шаардлага хангасан нэр дэвшигчдийг дөрөвдүгээр сарын 30-аас бүртгэж, нийт гишүүдийн дундах сунгаагаар тодруулан, тавдугаар сарын 2-нд намын Их хурлаараа батламжлахаар болжээ.

Тэрбээр, энэ талаар ярихдаа “АН парламентад суудалтай улс төрийн хүчин учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 30-наас нэр дэвшилтийн үйл ажиллагаа явна. АН-ын дүрмээр эхлээд сунгаа явагдана. Дараа нь намын Их хурлаар орж албажуулах ажил байгаа. Хуулийн, дүрмийн шаардлага хангасан нэр дэвшигчид оролцох бүрэн боломжтой. АН ирэх сарын 02-нд Их хурлаа хийж, нэр дэвшигчээ олон нийтэд танилцуулна. Тиймээс намын гишүүд, дэмжигчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсье. АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор АНУ-ын DCI компанитай гэрээ хийсэн гэх асуудал яригдсан.

АН-ын зүгээс энэ хугацаанд ямар нэг байгууллагатай гэрээ хэлцэл хийгээгүй. Би ямар нэг гэрээ хэлцэлд гарын үсэг зураагүй. Түүнийг дагасан тамга, гэрээ хэлцлийн санхүүжилт яригдана. Тийм мөнгө санхүүгийн асуудал би хийгээгүй, манай нам ч хийгээгүй гэдэгт итгэж байна” гэлээ. АН-ын тухайд дотоод маргаанаас үүдэн хоёр даргатай үйл ажиллагаа явуулж байгаа.

Тэгвэл энэ маргааны асуудал маргааш Дээд шүүхээр орж эцэслэгдэх юм байна. Тиймээс үндсэн дүрмийн буюу одоо мөрдөгдөж байгаа дүрмийн хүрээнд бүх үйл ажиллагааг явуулж, хуулийн дагуу баримт материалаа Улсын дээд шүүхэд хүргүүлсэн учраас О.Цогтгэрэл даргатай АН-ынхан тайван, хүлээцтэй, Дээд шүүх хуулийн хүрээнд шийдвэр гаргана гэж итгэж байна гэв.