ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмнэлгээс гарч байгаа бол бичгээ үзүүлэн, хувийн машинаараа зорчиж болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-27

Улсын Онцгой комиссоос байгуулсан “Ажлын хэсэг” замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл авах хүсэлтээ [email protected] цахим хаягаар илгээх юм. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.  

Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно.

Мөн эмнэлгээс гарч буй иргэд эмнэлгийн бичгээ үзүүлэн ар гэрийнхээ автомашин буюу хувийн унаагаар явж болно гэсэн зохицуулалтыг өчигдөр нэмж оруулсан байна. Тиймээс төрөх эмнэлэг болон бусад хувь, хувьсгалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн та бичгээ үзүүлэн гэртээ хувийн машинаараа харьж болох нь ээ.