МАН-ын Удирдах зөвлөл 13:00 цагт хуралдлаа. Харин үүний дараа буюу 15:00 цагаас Бага хурлаа хуралдуулахаар товложээ. МАН-ынхан дарга У.Хүрэлсүхээс гадна Г.Занданшатар, С.Батболд, Ч.Хүрэлбаатар нараас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх талаарх санал асуулгыг орон нутаг дахь гишүүдийнхээ дунд явуулсан байна. Харин Удирдах зөвлөлийн хурлын олонхийн саналаар Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжжээ. Энэхүү саналыг Бага хурлын шийдвэрээр баталгаажуулах юм байна.
МАХН-ын хувьд МАН-тай нэгдсэн бөгөөд Удирдах зөвлөл болон Бага хурлын шийдвэрээр сонгосон сонголтыг хэн ч байсан дэмжиж оролцоно гэж мэдэгдсэн билээ.