ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: 639 ТОХИОЛДОЛ илэрч, найман хүн нас баржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-10

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд халдварын 639 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 45459 боллоо.

Мөн дотоодод 630 халдвар бүртгэгдсэн бол эмч эмнэлгийн есөн ажилтан халдварт өртжээ. Улаанбаатарт  халдварын 593 , орон нутагт 37 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өчигдөр 1287 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтаас эдгэж гарсан байна. Тухайлбал,  433 хүн эмнэлгээс гарсан бол 850 хүн гэрийн хяналтаас гарч бүрэн эдгэжээ. Мөн сүүлийн 24 цагт найман хүн  халдварын улмаас нас барсан байна" гэв.