ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг таниагүй гэх албан хаагч торгууль төлсөн үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-13

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хөл хорионы онцгой дэглэмийн үед нөхрийнхөө хамт явж байгаад шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг таньсангүй хэмээн элдвээр доромжилж, ард нь байсан жирийн иргэдэд саад учруулсан гэх мэдээллийг “taс.mn” сайт анхлан олон нийтэд мэдээлсэн билээ.

СХД-ийн нутаг дэвсгэр 21 дүгээр хороолол орчимд уг асуудал үүсэж, нөхрийнхөө хамт зорчиж явсан "Ланд круйзер" машинтайгаа хөдөлгөөнд саад учруулсан гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл цагдаагийн ахмад М.Мөнхшүр нь энэ мэдээллийг худлаа хэмээн үгүйсгэсэн бөгөөд “Өөрт нь мэдээлэл өгөөгүйн төлөө нэг сэтгүүлч намайг гүтгэлээ. Надад тийм машин байхгүй. Бид гэмгүй найз явсан ч надад гэнэтийн бэлэг барина гэж дарамтлаад намайг гүтгэсэн. Би ч хариуг нь барина” хэмээж байв.

Тэгвэл энэ мэдээлэл үнэн байж болзошгүй мэдээллийг өнөөдөр сошиал орчинд иргэд оруулжээ. Тодруулбал, М.Мөнхшүр ахмадыг таниагүй гэх цагдаагийн албан хаагчийн эхнэр нь энэхүү мэдээллийг оруулсан бөгөөд ЦЕГ-ын нүүр царай болсон ахмадаа таниагүй алба хаагчид торгуулийн арга хэмжээ авсан бололтой.

Тус албан хаагч нь ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг жирийн нэг албан хаагч байсан бололтой. Тэрбээр, 3 сарын цалингийнхаа 20 хувиар торгууль төлжээ. Дашрамд дурдахад, М.Мөнхшүр нь Хуульзүй дотоод хэргийн сайд асан, өдгөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хамаатных гэдгээрээ анх цагдаад орж ирсэн гэх мэдээлэл ч цацагдаж байсан билээ.