Нийслэлийн иргэдийг агаарын бохирдолгүй, эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө цуцалтгүй зүтгэж, Улаанбаатар хотын утааг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулж буй “Тавантолгой түлш” компанийн ажилчид ажлынхаа хажуугаар цаг ямагт сайн үйлсийн аян өрнүүлсээр байгаа юм.
Тухайлбал, тус компанийн ажилчид дархлаа дэмжих мөнгөнөөсөө сайн дурын хуримтлал үүсгэж тэрхүү мөнгөнөөсөө айл өрхийн хашааг зостож, хаалгыг нь хээлж, бусдын сайн сайхан амьдралын төлөө хуримтлалаа зарцуулж буй сайхан мэдээг бид өнгөрөгч долоо хоногт дуулгасан. Тэгвэл энэ удаа тус компанийн ажилчид хамтран Дамбадаржаагийн гүүрнээс Ар согоотын гүүр хүртэлх Сэлбэ голын ай савыг цэвэрлэж, хамтдаа сайн үйлсийн аян өрнүүлжээ. Тэдний хийсэн ажлын фото сурвалжилгыг хүргэе.