ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд  халдварын эсрэг вакцин хийхгүй"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-25

 "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг "Олон улсад жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Гэхдээ эмчийн тодорхой заалтын дагуу вакцинжуулалт хийнэ.

Энэ заалтанд:

  • Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд Covid-19 халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн эх нь Covid-19-ийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд
  • Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Ахимаг 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн үеийн чихрийн шинжтэй эмэгтэйчүүд

Дархлаажуулалтыг хийх жирэмсний хугацаа: Жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ.

  • Эхний тун – 14 долоо хоногоос дээш хугацаанд
  • Хоёрдахь тун – 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.

Хоёрдугаар тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд  халдварын эсрэг вакцин хийхгүй. АНУ-д жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүст амьдарч байвал хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин АстраЗенека, Спутник-V вакцинуудыг жирэмсэнд хүнд хийхийг хориглож байгаа. Монгол улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийнэ гэж шийдээгүй байгаа.