ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МИАТ: Ажилтнаа зодсон С.Батсүхийг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-26

"МИАТ" ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх нь ажилтнаа бейсболын төмөр цохиураар зодож, биед нь хүнд гэмтэл учруулан дарамталж буй бичлэг өчигдрөөс эхлэн цахим орчинд цацагдсан билээ.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү гэдгээрээ төрийн өмчит компаний том албан тушаалд очсон ч эгэл жирийн албан хаагчдаа зодож, дарамталж буй энэ үйлдэлд нь хариуцлага тооцохыг иргэд шаардаж эхэлсэн юм. Тэгвэл МИАТ компани өөрийнхөө албан ёсны фэйсбүүк хаягт мэдэгдэл байршуулжээ.

Тус мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна” хэмээжээ.