Монгол Улсын иргэн эх орондоо ирэхэд заавал дархлаажуулалтад хамрагдсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл эх орондоо ирээд вакцин хийлгэх боломжоор хангах юм.
Гэхдээ гадаадын иргэд бүрэн тундаа хамрагдсан байхыг шаардана. Хил нээхтэй холбогдуулан дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Өмнө нь манай улс тавдугаар сарын 01 гэхэд хилээ нээхээр төлөвлөж байсан ч вакцинжуулалтыг бүрэн хийж дуусаагүй учраас хойшлуулаад байсан юм.