ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Коронавирусийн халдвараар зургаан хүн нас барлаа

O.Admin
2021-06-09

Өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдвар 1312 хүнээс илэрч, улсын хэмжээнд нийт халдварын тоо 68.287 болж, зургаан хүн уг өвчний улмаас зургаан хүн нас барлаа. Тодруулбал, 72, 73, 77, 89 настай эрэгтэй, 83, 67 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан аж.

1312 тохиолдын 1310 нь дотоодын халдвар бол хоёр нь зөөвөрлөгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 970 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 340 тохиолдол буюу сүүлийн долоо хоногт хамгийн өндөр тохиолдол бүртгэгдэв. Орон нутагт халдварын тохиолдол их байгаа тул, иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахина уу.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлыг задалж үзвэл:

-Төв аймаг 88

-Говь-Алтай 35

- Баянхонгор 34

- Дундговь 28

- Архангай 23

-Сүхбаатар 22

-Говьсүмбэр 21

-Орхон 20

- Дархан-Уул 18

-Өвөрхангай 16

-Хөвсгөл 10

- Булган 7

- Ховд 7

-Сэлэнгэ 6

-Дорнод 4

-Баян-Өлгий 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.