ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Д.Нямхүү эмч өөрийг нь хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэн Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгсөн билээ.
Тодруулбал, ЭМЯ-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр түүнд холбогдох гомдлыг хэлэлцлээ.
Шүүхээс хариуцагч ЭМЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт хэлэлцэх үе шатад гаргасан нотлох баримт гаргуулах тухай, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 16.00 цаг хүртэл хойшлуулав.