Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 1938, II тунд 2433, нийт 4371 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968.373 нь I тунд, 89.5 хувь буюу 853.595 нь II тунд хамрагдаад байна.
Мөн 414 жирэмсэн эх, 16-17 насны 2215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгэв гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв.
Файзер вакцин тарьж буй цэгүүдийн байршил:
- Хан-Уул дүүрэг, Монгол Солонгосын коллеж
- Баянгол дүүрэг, 141 болон 86 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг, Спорт цогцолбор
- Сүхбаатар дүүрэг, 69 дүгээр цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүрэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг