Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 13-нд үл таних хүн хоёр залуугийн биен дээр шатахуун асгаж шатаасан балмад хэрэг гарсан байна. Хохирогч болох хоёр залуу 34, 37 настай, эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд өнөөдрийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хохирогч Ц нь 34 настай бүтэн өнчин 60 хувийн түлэгдэлтэй, ах нь 25 хувийн түлэгдэлтэй байгаа аж.
Тухайн үед ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргасан байна. Тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тухайн маргасан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензинээсээ асган шатаасан онц хэрцгий жигшүүрт хэрэг гарчээ.Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг олж тогтоон шалгаж байгаа аж.