Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Б.Баатар, Г.Цоггэрэл нар зөвлөх найруулагчаар ажиллахаар болж байлаа.
Тэгвэл найруулагч Н.Наранбаатарын хувьд наадам найруулахаас татгалзжээ. Учир нь анх үзэгчтэй наадам хийнэ гэж байсан тул тэрбээр зөвшөөрч, бэлтгэл ажлаа эхлээд байсан билээ.
Гэвч иргэдийн эсэргүүцлээс үүдэлтэй наадмыг цахимаар тэмдэглэх болсон учраас тэрбээр наадам найруулахаас татгалзсан аж. Харин найруулагч Б.Баатарын тухайд энэ удаагийн наадмыг өнжих хүсэлт гаргасан ч түүхт 100 жилийн ой учраас видео контентын салбарт тэргүүлж байгаа найруулагч учраас найруулж өгөөч гэсэн МАН-ын хүсэлтийг хүлээн авч, найруулагчаар ажиллахаас аргагүйд хүрсэн байна.