ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Хариуцлага алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөллөө"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-04

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа өчигдөрхалдвараар өвчилсөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан.   Энэхүү  асуудалд хариуцлагагүй хандаж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай удирдлагаар хангаж ажиллаагүй эмнэлгийн гурван даргыг ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал, НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан байна. Мөн яаралтай тусламж үзүүлээгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагад арга  хэмжээ авах, гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцохоор зохих газруудад үүрэг болгосон аж.