ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголчууд зорчиж явсан автобус Бээжинд шатжээ

O.Admin
2018-05-07

БНХАУ-ын Эрээн хотоос Бээжин чиглэлд энэ сарын 4-ний өдөр зорчигч тээвэрлэж явсан хот хоорондын автобус хурдны зам дээр шатжээ. Тодруулбал, Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ын зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан байна.

Тус автобусанд 36 хүн зорчиж явсан бөгөөд бүгд Монголын иргэд байсан аж. Азаар нэг ч хүн бэртэж гэмтээгүй гэдгийг албаныхан өгөв. Бээжин дэх Монголын ЭСЯ-наас уг автобусаар зорчиж явсан Монгол Улсын иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж эхэлжээ.

Иймд Монголын ЭСЯ-наас иргэддээ хот хооронд зорчихдоо аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.