ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Махны ил худалдааг зогсоох санал хүргүүллээ

O.Admin
2021-07-23

ШӨХТГ-аас 2021 оны эхний хагас жилд хийсэн хяналт шалгалтуудын тайлан мэдээллийг саяхан танилцуулсан билээ. Тус тайлан мэдээгээр ”Хүчит шонхор” худалдааны төв нь “Хүнсний худалдааны газар мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй тухай танилцуулсан. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзан хүнсний аюулгүй байдлын дараах гурван шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

-Махны ил задгай худалдааг бүрэн зогсооно

-Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийнэ.

-Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх зэрэг багтжээ. Энэхүү ажлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэж, шаардлагатайг нь Монгол Улсын Засгийн газар -ын хуралдаанд оруулахаар болсон байна.