ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эко алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-23

Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Эко алтан Заамар”, 'Хурай' зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хүргүүлжээ. Хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас гаргасан юм байна.

Дээрх компаниуд нь “Урт” нэртэй хуулийн хэрэгжилтийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан тул энэхүү саналыг хүргүүлсэн гэжээ.