ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТОКИО 2020: Саиед Моллай шилдэг дөрөвт шалгарлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-27

Саиед Моллай шилдэг дөрөвт шалгарлаа. Тэрбээр шөвгийн наймд Гүржийн бөх Тато Григалашвилитай учраа таарч, цэвэр яллаа.Саиед Моллай шөвгийн 16-д Азербайжаны жүдоч Мурад Фатиевыг нэмэлт цагт ялж, шөвгийн наймд үлдлээ.

Түүний өрсөлдөгч Азербайжаны жүдоч одоо 22 настай. Энэ жилийн Тбилисийн их дуулгаас хүрэл медаль хүртсэн тамирчин юм хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв. 

Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Саиед Моллай эхний барилдаанаа саяхан хийлээ. 

Тэрбээр эхний тойрогт Казахстаны бөх Дидар Хамзатай учраа таарч, үндсэн цагт иппон үнэлгээгээр ялав.Саиед Моллай нь 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон юм. Токио 2020 зуны олимпын наадам нь Саиед Моллайн Монгол Улсыг төлөөлөн оролцож буй анхны олимп болж байна.