ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Машины эд зүйлс хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-05

Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл хотод тээврийн хэрэгслийн эд зүйлс хулгайд алдагдаж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ. 

Шалгалтын ажиллагаагаар сэжигтэн О, П нар бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байшин, гэр хорооллын гадна зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг хулгайлсан мөн орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан нийт 6 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нь эд мөрийн баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа аж.

Иргэд өөрсдийн өмч хөрөнгөө гэрэлтүүлэггүй, камергүй гудамж болон шороон замд байршуулснаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоод байгаа юм.

Тиймээс иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ нүдэнд ил харагдахуйц газар, гарааш болон хяналтын камертай гэрэлтүүлэгтэй газар байршуулах мөн гэр, орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж цонхны хаалт, цоож бүрэн цоожлогдож байгааг нягтлан шалгах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулснаар хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.

Энэ гэмт хэргийг үйлдсэн бол:

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.