Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордоны зүүн талд байрлах Таванбогд группын эзэмшлийн галерейн барилгад өнөөдөр өглөө гал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллага шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ цахилгааны утаснаас болж гал гарсан байж болзошгүй юм байна. Галын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Дуудлага ирсэн даруйд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын 10 дугаар ангийн хоёр тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын 14 дүгээр анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын 34 дүгээр ангийн албан албан хаагчид очиж ажилласан. Шатсан зүйл нь барилгын хоёрдугаар давхарт байсан цахилгааны кабель утас. Кабель утас нь хөөж хавдсан байсан бөгөөд гадуураа хуванцартай учраас нэлээд утаа гарсан” гэв.