ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халдлагад өртсөн хүүгийн бие сайжирчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-10

Энэ сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарт хотхоны гарааш дотор 13 настай охин онц хэрцгийгээр буюу 61 удаа хутгалуулж амиа алдсан бол түүний дүү 7 настай хүү мөн хутганы олон шархтай ГССҮТ-д хүргэгдэн ирсэн аймшигт хэрэг гарсан билээ. Энэхүү аймшигт хэргийг тэдэнтэй хамт нэг хашаанд амьдардаг хамаатных нь 11 настай хүү үйлдсэн болохыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс олж тогтоосон байдаг.

Гэвч сэжигтэн хүү хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй төдийгүй, ямар хэрэг үйлдсэн бэ гэдгээ ч мэдэхгүй байгаа учраас түүний сэтгэцийг шалгуулах, үл хайхрах хүчирхийлэлд байсан уу гэдгийг холбогдох байгууллагын албан тушаалтнууд шалгаж, хүүг хамгаалах байранд хүргэсэн гэдгийг дуулгасан билээ.

11 настай хүүхэд хуулиараа хариуцлага хүлээх боломжгүй учраас хүүд сэтгэцийн эмчилгээ хийж эхэлжээ. Мөн талийгаач охины аав ээж нь энэхүү хэргийг 11 настай хамаатных нь хүүхэд үйлдсэн гэдгийг мэдээгүй байгаа аж. Тэгвэл маш хүнд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан долоон настай хүү өчигдрөөс энгийн тасаг руу шилжжээ. Сэжигтэн хүүгийн тухайд урьдчилсан мэдүүлгээр "Намайг олон жил шоглож дооглосон учраас тэднийг гэмтээсэн" хэмээжээ.