ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймагт нэг өдрийн дотор 282 тохиолдол бүртгэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-11

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын илрэлт, тандалт судалгааны талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр улсын хэмжээнд 957 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд халдварын тархалт буурч байна хэмээн баярлаж байсан ч өнөөдөр эргээд халдварын тоо ихэсч нэг өдрийн дотор 1433 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барлаа.

Нас барсан иргэдийн тухайд архаг хууч өвчтэй ахмад настай иргэд байсан бөгөөд ковид хавсарсан хэмээн мэргэжлийн эмч дүгнэжээ. Нийт илэрсэн тохиолдлоос 524 нь Улаанбаатар хотод илэрсэн бол 909 нь орон нутагт илэрчээ.

Эндээс хамгийн их тохиолдол нь Баян-Өлгий аймагт буюу 282 тохиолдол бүртгэгдсэн байна. Баян-Өлгий аймгийн тухайд хамгийн их тохиолдол сүүлийн долоо хоногт тогтмол бүртгэгдэж байгаа юм. 8599 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол өчигдөр 2262 иргэн эдгэрч гарсан сайхан мэдээ байна.