ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар тамхины хэргээр ял сонссон Т.Билэгжаргалыг өршөөжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-11

Хар тамхи болон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр өнгөрөгч оны нэгдүгээр сард баривчлагдаж байсан жүжигчин Т.Билэгжаргал 1.6 жилийн дараа өршөөлийн хуулиар суллагджээ.

Түүний мансуурсан үедээ ээжийгээ зодож буй бичлэг сошиал орчинд ил болсон бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж байсан билээ. Өөрөөр хэлбэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар ашиглах, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах гэсэн хоёр зүйл ангиар буруутгаж 2 жил 8 сарын хорих ял оноож байсан юм.

Мөн шүүхээс түүнийг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хүлээх чадваргүй хэмээн тодорхойлж байсан ч дахин таван хүний бүрэлдэхүүнтэй сэтгэцийн эмгэг тодорхойлох баг гаргаж байсан билээ.

Жүжигчин, найруулагч Т.Билэгжаргал нь “Үр”, “Огтлолцол”, “Нэг өдрийн дайсан” зэрэг уран сайхны бүтээлүүдэд гол болон туслах дүр бүтээж, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаатай хамтын амьдрал эхлүүлэн сайн сайхан амьдарч явсан ч хар тамхинд донтсон учраас гэр бүл нь түүнийг орхиж, төрсөн ээжтэйгээ хамт амьдарч байсан билээ. Тэрбээр, өршөөлөөр суллагдсан ч гэлээ СЭМҮТ-ийн хяналтад байж, гадагшаа явж болохгүй юм байна.