ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таван сургууль, 17 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ

O.Admin
2018-07-23

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол, Оросын хамтарсан “Русский сургууль", “Онол”, “Хөгжлийн гүүр” зэрэг таван сургууль, “Хишиг-Эрдэм”, “Төгсзаяа”, Цоглог жаалууд”, 36 дугаар цэцэрлэг зэрэг 17 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа нийслэлийн Боловсролын газарт хүргүүлжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар дээрх сургууль, цэцэрлэгүүд нь боловсролын стандартыг зөрчиж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, мөн их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн  тул өнгөрсөн сарын 6-нд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн байна.

Харин Нийслэлийн Боловсролын газар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-ны дотор хариу өгөх ёстой аж.