ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-08-13

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байна.

2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт товлогдсон Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй аж.

Улмаар энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг “Ковид-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.