ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ-ийн зарим удирдлагуудыг 461 дүгээр хорих ангид цагдан хорилоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-18

ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа тэргүүтэй албан тушаалтнууд цар тахлын ид дэгдэлтийн үед PCR болон түргэвчилсэн шинжилгээ авдаг хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулахдаа зарим ААН-үүдэд давуу байдал олгосон байж болзошгүй гэх гомдлын мөрөөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгалт хийсэн байна. Улмаар эдгээр албан тушаалтнууд давуу байдал бий болгосон гэх аж ахуйн нэгжийн захирлуудтай үгсэн тохиролцож үндсэн үнээс өндөр үнээр авч, түүнийхээ хариуд авлига авсан гэх үйлдэлд буруутган шалгаж эхэлжээ.

Эдгээр албан тушаалтнуудыг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд хамаарал бүхий этгээдийн гэрээс нь бэлэн 150.000.000 төгрөг хураажээ.

Өмнө нь Шадар сайд мөн ХӨСҮТ-д ажиллахдаа шинжилгээний хариуг хуурамчаар өгч байсан гэх асуудлыг сөхөж гаргасан ч эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл мэдээлэл өгч, “Бид цар тахлын хүнд цаг үед сэтгэлээрээ ажиллаж байна. Гэтэл зарим албан тушаалтнууд нэр хүндээ өсгөхийн тулд бидний нэрийг сэвтүүллээ” хэмээн мэдээлэл хийж өрөвдүүлээд өнгөрсөн. Мөн хүнд цаг нөхцөлд ажилласан хэмээн суулт зарласаар цалингаа нэмүүлж, 1.000.000 төгрөгийн урамшуулал хүртэл авч байсан билээ.