Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэлсэн бөгөөд шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ. Монголын түүх хичээлийг 1696 шалгуулагч сонгосон ч 1258 нь шалгалтад орсон байна. Ирц 74.1 хувьтай байсан аж. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байсныг БШУЯ-наас мэдээллээ.
Тэгвэл хамгийн өндөр буюу 92 оноо авсан зургаан шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид байсан аж. Нийслэлийн сурагчдын хамгийн өндөр оноо нь 85 байсан бөгөөд одоогоор ямар нэгэн гомдол санал ирээгүй ЭЕШ ажил хэвийн үргэлжилж байна.
ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой гэв. Өнөөдөр 15:30 цаг орчимд англи хэлний шалгалтын дүн гарч эхэлнэ гэлээ.