ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ИРГЭД: Бид хямд үнэтэй гэж үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн

O.Admin
2021-08-25

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж нийлүүлэлт нэмэгдүүлэх, дархлааг дэмжих үүднээс “АЛТАН НАМАР-2021” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд 15 байршилд борлуулалт хийж байна.Энэхүү үзэсгэлэн худалдаанд есөн дүүрэг болон 21 аймаг дахь хүнсний ногоочид, тариаланчид нээлттэй оролцож байгаа юм.

Тэгвэл хүнсний ногоо борлуулагч, тариаланчдын зүгээс энэ жилийн хувьд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад худалдан авалт харьцангуй бага байгаа талаар хэлж байсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олны жишгийг даган үнийн дүн өмнө жилүүдийнхээс бага зэрэг өндөр байгаа талаар ч хэлж байсан юм. Мөн ногоочдын  байрлал, түрээсэлж буй асар майхан зэргээс татвар болгож 40000 төгрөг авдаг байсан бол харьцангуй буулгаж одоогоор 20000 төгрөг авч байгаа гэлээ.

Харин худалдан авагчдын зүгээс хүнсний ногоо өмнө жилүүдийнхээс харьцангуй өндөр үнэтэй, цар тахлын хүнд хэцүү энэ үед үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа нь талархмаар ч гэлээ үнийн өсөлтөд баримталсан, журамласан тодорхой зохицуулалтгүй, мөн гадаа талбайд хэрхэн яаж халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа нь ойлгомжгүй байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа. Халдвар хамгааллын дэглэм, зай барих талаар зарим иргэд өөрсдөө ч хариуцлагагүй хандаж байгаа талаар борлуулагчид хэлж байсан юм.

Сонголт арвин, хүнсний ногоо хадгалалт борлуулалт нь илүү таатай орчин нөхцөлтэй газар худалдан авагчдын төвлөрөл илүү байх бөгөөд худалдан авагчид: Бид хямд үнийг бодож үзэсгэлэн худалдааг зорьсон. Өвчин зовлонтой энэ үед арай цэвэр, эрүүл орчноос худалдан авалт хиймээр байсан ч тийм газрууд нь үнийн хувьд илүү юм. Бид гэрийнхээ хажуу талын дэлгүүрээс хэдалдан авалт хийж болох ч, эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл бүтээгдэхүүн худалдан авах гэж ирсэн. Гэтэл үнийн ялгаа нэг их санагдсангүй. Гэхдээ газар бүр нь харилцан адилгүй юм хэмээж байлаа.

 

Т.Бямбажаргал