Хилийн 0132 дугаар ангийн дугаар салбарт хугацаат цэргийн алба хааж буй ахлах байлдагч Баттөмөрийн Чинбат элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн оролцжээ.
Улмаар, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд Прогамм хангамжийн мэргэжлээр суралцах батламжаа гардан авсан байна.
Эх орныхоо торгон хилээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүсэл мөрөөдөлдөө хүрч буй хилчин байлдагчид нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.