ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төлөөлөгч Б.Жагарт төрийн хууль үйлчилдэггүй хэрэг үү

O.Admin
2021-08-31

Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, 21 дүгээр хорооны төлөөлөгч Б.Жагар өнөөдөр Буянт-Ухаа-2 хороололд 11 цагаас 17 цаг хүртэл иргэдтэй хийх уулзалт зохион байгуулж, эмэгтэйчүүдэд үнэгүй хувцас тараахаар болжээ.

Уулзалтад нь бараг л хүн очдоггүй учраас ийнхүү төрийн албаны нэр хүндийг уландаа гишгэж, комиссын бараа түгээж буй эрхэм төлөөлөгчид хөл хорионы дэглэм огтхон ч үйлчилдэггүй бололтой.

Үнэгүй хувцас тараах сургаар тус хорооллын тоглоомын талбайд хэдэн зуун хүн нэг дор цуглажээ. Эрүүл мэндийн яамнаас халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг сануулж, дельта вирус ихэссэн гэдгийг сануулсаар байгаа. Гэтэл дүүргийн төлөөлөгч үүнийг үл тоож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буураагүй байхад хурал цуглаан хийж, хувцас тарааж шоудлаа.

Хатан Туулыг хамгаалах хөдөлгөөн гэдгээс эхлээд уул уурхай, ургамал амьтан, Оюутолгой гээд олон ч сэдвээр улс төр хийсэн ч амжилт олоогүй энэ залуу сүүлийн үед Буянт-Ухаа-2 хорооллын түрээслэгчдийн асуудлаар чамгүй өндөр оноо цуглуулж, 2021 оны орон нутгийн сонгуулиар дүүрэгт ялалт байгуулсан. Гэлээ ч түрээслэгчдийн асуудлыг бус комиссын хувцас үнэгүй тарааж, тойрогтоо нэр хүнд олох гэсэн ядмагхан үйлдэл хийсээр явна. Төрийн хууль төлөөлөгч Б.Жагарт үйлчилж, иргэдийг халдвараас хамгаална уу.