Өчигдөр буюу есдүгээр сарын 01-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын төмөр замын 146 дугаар километрт ачааны 3408 дугаар галт тэрэг явах үед хариулгагүй орхисон найман тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж, галт тэргэнд дайруулан галт тэргийг саатуулсан талаар Төмөр замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа том хөдлөх механизм учраас тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй байдаг аж. Яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1000 м газрыг туулж байж зогсдог учраас малчдыг өөрийн эд хөрөнгөө хамгаалж малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг цагдаагийн албан хаагчид анхаарууллаа.