ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал дахин хойшилжээ

O.Admin
2021-09-08

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /09/08/  10:00 цагт хэлэлцэхээр товлогдсон байсан аж.

Гэвч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж..Батзоригт хэргийн материалтай танилцах, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан талаархи баримтыг ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Улмаар 2021 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт товлолоо хэмээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.