Өчигдөр буюу есдүгээр сарын 9-ны өдрийн 16:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа-1 хорооллын нутаг дэвсгэрт байрлах Капитрон банкинд хутгатай этгээд халдаж, дээрэмдэхийг оролдсон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээллэж билээ.
Хэргийг үйлдсэн этгээд нь тус банкны теллерийн хоолойг боож байгаа нь камерын бичлэгт бичигдсэн бөгөөд хэргийн газраас зугтсан байна. Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа хэмээлээ.
Манай улсад банкны дээрэмтэй холбоотой хэрэг тун цөөхөн бүртгэгддэг. 2016, 2017 онд энэ төрлийн гэмт хэрэг хэд хэд бүртгэгдэж байсан бол хамгийн сүүлд буюу өнгөрөгч гуравдугаар сард ХХБ-наас хоёр этгээд хуурамч бичиг баримт бүрдүүлэн хоёр сая ам.долларын зээл авсан хэрэг бүртгэгдэж байлаа.