Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр PCR-ийн хариу эерэг баталгаажсан 2893 /Түргэвчилсэн ороогүй/ тохиолдол бүртгэгдэж, 5392 иргэн эдгэрчээ. Коронавирусийн халдварын улмаас 13 хүн хорвоог орхижээ.
Эдгээрээс хоёр нь ковид шалтгаант өвчнөөр нас барсан бол 11 нь архаг хууч өвчин хавсарсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Халдвартай 54851 хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа бол эмнэлэгт 21497 иргэн хэвтэн эмчлүүлж байна.