ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Рэнцэнбадамын амжилтыг таван сая төгрөгөөр мялаалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-22

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтоос Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомт хүртэл 1000 гаруй километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 01-нд олон өдрийн гүйлтийн замд гарсан.

Тэрбээр зорьсон зорилгоо биелүүлж, амласан ёсоор хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа 1047 км замыг туулан бариандаа орсон юм. Түүнийг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага, хамт олон өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Т.Рэнцэнбадамыг Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана” дурсгалын цом, “Хилчний алдар-III” тэмдэг, нөхөн сэргээх эмчилгээнд зориулж таван сая төгрөгийн урамшуулал олголоо. Мөн “Хеппи веритас” эмнэлгийн захирал, ахмад хилчин С.Дүүриймаа Т.Рэнцэнбадам болон багийн гишүүдийг өөрийн эмнэлэгтээ бүрэн шинжилгээ, эмчилгээнд хамрагдах эрхийг гардуулан өгсөн юм..