ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дөрвөн настай хүүхдэд элэг шилжүүлэх хагалгаа амжилттай боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-07

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч нар 48 дахь удаагийн хагалгаагаа  дөрвөн настай хүүхдэд  анх удаа  хийж, өнөөдөр амжилттай дуусгажээ. Харин Ш.Энхтөр даргатай Эх нялхсын хамт олон эмчилгээ, сувилгаанд хамтран ажилласан байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь БНСУ-ын Асан төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, 2011 оны есдүгээр сард анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэж байсан юм.