ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Ариунзаяа: Капитал банк 104 тэрбумын хохирлоос 7.4 тэрбумыг нь барагдуулсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-30

Одоогоос хоёр жилийн өмнө Монголбанкнаас Капитал банкийг албадан татан буулгаж буй талаар мэдээлж байлаа. Тодруулбал, Төв банкны тухай, Банкны тухай хуулийн дагуу Капитал банкинд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөр шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадаагүй гэж үзээд, албадан татан буулгах шийдвэр гаргасан талаараа мэдэгдсэн юм. Уг банкны харилцагч 30 гаруй мянган иргэн 260 тэрбум төгрөгөөр хохирсон бөгөөд хохирогчдын 90 хувь нь 2017 онд хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд байв.

Тухайлбал, 2019 оны дөрөвдүгээр сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхдээ, "Капитал" банкинд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан. Тодруулбал, тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус тус энэ банкинд байсан талаар мэдээлсэн.

 Энэ хэрэгт холбогдуулан тус банкны ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг цагдан хорьж шалгаж байсан ч хүнд өвчтэй хэмээн суллаж, 40 сая төгрөгөөр торгож байлаа.

Тэгвэл тус банкны зүгээс Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбумаас 7.4 тэрбумыг барагдуулсан бөгөөд цаашдаа 90 гаруй тэрбумыг барагдуулах юм байна. ХНХ-ын яамны зүгээс шат шатны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тус банкны ашиглагдахгүй үлдсэн сандал ширээ гэх мэт 22 тэрбумын хөрөнгөөр барагдуулахаар ажлын хэсэг гаргасан бол үлдсэн мөнгийг банкны эрх хүлээн авагчтай хамтран барагдуулах чиглэлээр ажиллана, шүүхийн асуудал явж байгаа гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.