Эрүүл мэндийн яамнаас ковид цар тахлын 24 цагийн мэдээллийг бэлтгэн хүргэжээ. Өчигдөр /10.02/-ийн байдлаар 1811 хүн тус вирусээр өвчилсөн нь ПСР шинжилгээгээр баталгаажсан бол 19 хүн нас барж, 6780 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт нас баралт 1260 болжээ.
Өчигдөр бүртгэгдсэн нийт тохиолдлын 897 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 914 нь орон нутаг, тэр дундаа Төв болон Дорноговь аймагт нэг өдрийн дотор 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Өвөрхангай, Баянхонгор аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.
Архаг болон суурь өвчин хавсарсан нас барсан иргэд 41-80 насныхан байжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 20816 өвчтөнийг ангилбал,
Нэн хүнд: 350
Хүнд: 2156
Хүндэвтэр: 6557
Хөнгөн: 11.753 иргэн тус тус хэвтэн эмчлүүлж байна.