Эрүүл мэндийн яамнаас ковид цар тахлын 24 цагийн мэдээллийг бэлтгэн хүргэжээ. Өчигдөр /10.03/-ийн байдлаар 1501 хүн тус вирусээр өвчилсөн нь ПСР шинжилгээгээр баталгаажсан бол 14 хүн нас барж, 6239 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт нас баралт 1274 болжээ.
Өчигдөр бүртгэгдсэн нийт тохиолдлын 751 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 749 нь орон нутаг, тэр дундаа Завхан болон Булган аймагт нэг өдрийн дотор 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.
Архаг болон суурь өвчин хавсарсан нас барсан иргэд 41-80 насныхан байжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 22.429 өвчтөнийг ангилбал,
Нэн хүнд: 374
Хүнд: 2126
Хүндэвтэр: 6501
Хөнгөн: 13.4285 иргэн тус тус хэвтэн эмчлүүлж байна.