Жил бүрийн долдугаар сард “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд Монгол Улс найм дахь удаагаа “Илрүүлье, эмчилье” уриан дор тэмдэглэхээр болжээ.
Энэ хүрээнд өнөөдөр 11:00 цагт Сентрал Тауэрын дөрвөн давхрын хурлын танхимд “Дэлхийн хепатитын өдөр-2018” хэвлэлийн бага хурлын зохион байгуулах аж. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын газрын дарга Готфрид Хирншол, Дэлхийн хепатитын холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург нарын зочид төлөөлөгчид оролцох аж.