ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Дашпагма: Гуравдугаар тунг харьяалал харгалзахгүй хамгийн ойрхон цэгт хийлгэж болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-10-11

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дархаажуулалтын явц болон нэмэлт гуравдугаар тунгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоёрдугаар тундаа хамрагдсан 2.1 сая иргэн байгаа. Эдгээр иргэдийн 16 хувь нь гуравдугаар тундаа хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, 340 гаруй мянган хамрагдсан гэсэн үг. Нийслэлийн иргэдийн 17 хувь нь гуравдугаар тундаа хамрагдлаа.

Хоёр тун вакцинд хамрагдаад тодорхой хугацааны дараа дархлаа тогтоох чадвар буурч байгаа. Тэр үед нь дархлаа сэргээх тунг хийснээр хамгаалах түвшин нэмэгдэх юм. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар ковидоор өвдөх эрсдэл буурна. Гуравдугаар тун хийлгэснээр халдварт өртсөн, эсвэл өвдсөн боломж байхгүй.

Та вирусаар өвдчихсөн байхдаа вакцин хийлгэсэн байж болзошгүй юм. Гуравдугаар тун дельтагаас илүү их хамгаална. Нийслэлийн хэмжээнд 60 гаруй цэг нэмж байгуулан, дархлаажуулалтыг хийж байна. Иргэн та харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон дархлаажуулалтын цэгт очиж гуравдугаар тунд хамрагдаарай. Вакцин хийлгэсний дараа 2-3 хоног хариу урвал илрээд арилдаг. Халуурах, вакцин хийлгэсэн газар өвдөх зэрэг шинж тэмдэг 3 хоног илрээд арилна. Эндээс олон хоног өвдөх тохиолдолд харьяа Эрүүл мэндийн байгууллагатай хандаарай” гэлээ.