ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг жилийн өмнө сураггүй алга болсон бүсгүйн цогцос олджээ

O.Admin
2021-10-12

Налайх дүүрэгт байрлах “Тэнгэрийн энерги” төвд бясалгал хийхээр очсон 25 настай эмэгтэй гэртээ харилаа хэмээн тус амралтын газраас гараад ор сураггүй алга болоод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл тус эмэгтэйн цогцсыг Налайх дүүргээс олсон тухай мэдээлэл цацагдлаа.

Тодруулбал, Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт цогцос байж болзошгүй байна гэх дуудлага дүүргийн Цагдаагийн байгууллагад ирсэн аж. Дуудлагын дагуу хэргийн газарт үзлэг хийхэд жилийн өмнө алга болсон 25 настай эмэгтэйн цогцос мөн болохыг олж тогтоосон байна.

Талийгаач О нь долдугаар сарын 31-ний өдөр баасан гарагт 22.30 цагийн үед алга болсноос хойш хоёр сар гаруйн хугацаанд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан ч ар гэрийхний хүсэлтээр зогсоогоод байсан билээ.