Өвөр Монголын Эрүүл Мэндийн хорооноос мэдээлснээр, аравдугаар сарын 13-ны 7 цагаас 14-ний 7 цагийг хүртэл ӨМӨЗО-ны Эрээн хотод Ковид-19-ийн халдвар авснаар нэг тохиолдол батлагдсан бол ӨМӨЗО-нд халдвар авсан байж болзошгүй сэжигтэй, өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
Эрээн хотын батлагдсан тохиолдол нь Эрээний Хүйтун ложистикийн хаалттай хяналтын бүсийн ажилтан юм байна. Өчигдөр Хүйтун ложистикийн хаалттай хяналтын бүсийн 32 ажилтанд шинжилгээ хийсэнд 1 хүний шинжилгээний дүн эерэг гарч, бусад 31 хүний дүн нь сөрөг байжээ.
Шилийн гол аймгийн Халдварт өвчний хяналтын төвийн дахин шинжилгээний дүнд мөн эерэг болохыг нотлон, ӨМӨЗО-ны Эмчилгээний багийн мэргэжилтнүүд тус ажилтан Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол болохыг баталжээ. Өдгөө Эрээн хотынхон халдварт өвчин судлалын шалгалт, мөн холбогдох орчны ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг ажлыг хийж байна.