ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрээнд хөл хорионд орсон 1300 жуулчдад хүнс, халдвар хамгааллын багц өгчээ

O.Admin
2021-10-21

Энэ сарын 19-ны 10.00 цагаас 20-ны 07.00 цаг хүртлэх байдлаар, ӨМӨЗО-нд КОВИД-19-ийн сэжигтэй шинэ тохиолдол болон шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдээгүй байж, Эрээн хотод орон нутгийн гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр халдварын нийт тохиолдол 7 болжээ. 

Одоогийн байдлаар, халдвар авсан дээрх гурван хүнийг Эрээн хотын зориулалтын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа ба шалгалт шинжилгээний холбогдох ажил ид өрнөж байгаа ажээ. 

75,000 гаруй иргэдийг гурав дахь удаагийн шинжилгээнд хамруулах ажил явагдаж байгаа бөгөөд эрсдлийн үнэлгээг гурван хэсэгт хувааж халдвар бүртгэгдсэн хэсгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Эрээн хотод хөл хорионд орсон 1300 гаруй жуулчдад хүнс, халдвар хамгааллын багцыг өгч байгаа юм байна. Эрээн-Замын-Үүдийн хооронд автозамын хөдөлгөөн бүрэн зогссон, төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна.