Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний 13.00 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрээс гурван настай охин алга болсон билээ.
Тэгвэл охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад дуудлага өгч, харьяа дүүргийн цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд охиныг олсон байна.
Улмаар охины байгаа газрыг олж тогтоон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, хамтарсан багт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулжээ.