ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх О.Бархасбадийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгов

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-25

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бархасбадид холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан билээ. 

Тэгвэл, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр уг хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан О.Бархасбадийг  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан билээ.