ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон байрны бүлэг хулгайч нар баригдаагүй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-27

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн ногоон бүс болох зуслангийн айлуудаас эд зүйл хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд өөрсдийн гэр орон, эд хөрөнгөө харуул хамгаалалттай байлгах, зуслангийн чиглэлд ажилладаг дохиолол хамгаалалтын газруудтай хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас санууллаа. 

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутагт орон сууцны хаалгыг өрөмдөн найман гэмт хэрэг гарсан ч одоогоор эзэн холбогдогчийг олоогүй байгаа аж. Тухайн этгээдүүд нь

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхон,
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Могул Таун" хотхон,
  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо "Оргил Стар", "Ривер гарден" хотхонд оршин суух айл өрхүүдийн хаалгыг өрөмдөж, эд зүйлсийг нь хулгайлсан байна.

Эдгээр бүх хотхон харуул хамгаалалттай ч энэ мэт гэмт хэрэг гарч байгаа тул харуул хамгаалалтын аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд анхаарлаа дээшлүүлэх, камерын хяналтыг сайжруулах шаардлагатай бөгөөд хэрэгт сэжиглэн нэр бүхий этгээдүүдийг ажиглаж байгаа гэв.